Баатар аав Л.Отгонбаярыг "Шударга журам" медалиар шагналаа

Тагтнаас унах гэж байсан гурван настай хүүхдийн амийг аварч, нэгэн гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэсэн Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, "Шударга журам" медалиар шагналаа.
Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, Цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр "Тухайн үед бяцхан хүүгийн амь нас аюултай байдалд орсон байсан. Хүүхдийг аваръя гэхээс өөр зүйл бодогдоогүй. Хүүтэй одоо өдөр бүр таардаг. Саяхан хүүгийн сэвлэг үргээх ёслол болсон. Манай гэр бүл уригдаж, даахинд нь гар хүрсэн. Эрдэнэт хүний амь насны үнэ цэнэтэй энэхүү хүндэт медалийг хүртсэндээ баяртай байна" гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ