Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын баруун талын шинэ гүүрний В хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ.
Ингэснээр иргэд Нарны замаас баруун гар тийш эргэн Их монгол улсын гудамж руу орох боломжтой боллоо.
Нарны зам дээгүүр Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын ажлын эхний ээлжийн буюу 477 метр урт, 4 эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-ны өдөр нээсэн. Харин туслах гүүрүүдийн хөдөлгөөнийг ийнхүү нээж байна.
Иймд тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ