Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

14.25
Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
09.30
Дуучин Б.Амархүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 минутын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг өнөөдөр 14.00 цагт хийхээр товлосон юм.
Дашрамд, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансуурч байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа юм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ