Хятад, Хонгконгийн 1000 гаруй иргэдийн толгойлогчдыг Шангри-Ла зочид буудлаас баривчиллаа

Цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 500 гаруй Хятад, Хонгконгийн иргэнийг цагдаа, тагнуулын байгууллага хамтран баривчилсан талаар бид мэдээлсэн.
Дээрх Хятад, Хонгконгийн иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас урьд шөнө буюу аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө баривчилсан байна.
Ийнхүү хууль хяналтын байгууллагаас нийтдээ 1000 гаруй хятад иргэнийг баривчилжээ.
Эдгээр иргэдийг санхүүгийн луйвар, залилан, хакер, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Бидэнд олдсон мэдээллээр эдгээр Хятад, Хонгконгийн иргэд өмнө нь Камбож улсад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэний улмаас албадан гаргуулж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ