Өнгөрсөн шөнө түүхий нүүрс тээвэрлэсэн таван зөрчил илэрчээ

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1118 дугаартай захирамжийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн зургаан дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.

Өчигдрийн /2019.10.29/ шалгалтаар түүхий нүүрс тээвэрлэж явсан таван зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатууллаа.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхнийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ