ТЕГ-ын дарга Д.Гэрэл: Айж түгших хэрэггүй, байдал бүрэн хяналтад байгаа


Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлээс монголд хууль бус үйл ажиллагаа явуулж байсан хятад иргэдийн талаар тодрууллаа .


-Эдгээр иргэд ямар зорилгоор хэзээнээс монголд орж ирсэн бэ?


-Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Энэ дээр манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа. 

  Эдгээр Хятад иргэд өнгөрсөн 8 дугаар сараас хойш  20, 30-аараа цуварч орж ирсэн, өчигдрийн байдлаар илрүүлсэн хүний тоо 800-д хүрсэн. Бид 8 сараас хойш хяналтдаа байлгаж байгаа. Тиймээс айж түгших хэрэггүй, бүрэн хяналтад байгаа. Үүнийг зохион байгуулсан хүмүүс нь  тодорхой байгаа.  Удирдаж ,зохион байгуулсан  хүмүүсийг саатуулсан. Бусдыг нь байрлаж байсан таван зочид буудалд нь байлгаж байгаа. Хятадын талаас дөрөв, манай талаас нэг иргэнийг саатуулан мэдээлэл, байцаалт авч байна. ЦЕГ-т мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

-Зорилго нь яг тодорхой болсон уу?

-Өчигдрийн байдлаар батлагдаж байгаа нь  мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно, бусад хэлбэрээр ч байж болно. Энэ дээр манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа. 

Монгол дахь Хятадын элчин сайдын яам бидний бүх ажилд дэмжлэг үзүүлнэ гэсэн. Эдгээр иргэд наймдугаар сараас хойш жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн. Тиймээс бид албадан гаргах бүрэн эрхтэй.


-Хэзээ мөрдөн шалгах ажиллагаа дуусах бэ?


-Бид богино хугацаанд маш түргэн шалгахаар ажиллаж байна.


-Хятад иргэд 10,000 ширхэг сим карт хэрэглэж байсан гэсэн. Үүнийг тодруулаач. 


-1000 гаруй компьютер, 10,000 сим карт хурааж авсан. Ер нь бол гар утасны сим карт хяналтгүй тархаж байгааг журамлах хуулийн төсөл явж байгаа. Германд гэхэд нэг хүн гурваас илүү сим хэрэглэдэггүй.

-Үүрэн телефоны ямар оператор байсан бэ?

-Хувийн хэвшлийн байгууллага учраас нэрийг нь зарлах боломж байхгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ