Хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав

 Гэмт хэргийн улмаас 1327 хүүхэд хохирч, үүнээс 105 хүүхэд нас барж, 472 хүүхэд гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, хохирсон хүүхэд 56 буюу 4.4 хувиар өсч, нас барсан хүн 41 буюу 64.1, гэмтсэн хүн 56 буюу 13.5 хувиар тус тус өссөн байна. 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насныхан хараа хяналтгүй гадуур сэлгүүцэх, РС тогтоомын газруудад шөнө, оройн цагаар тоглох зэрэг үйлдэл гарч байгаа аж. Мөн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  эцэг, эхчүүдийг хүүхдээ онцгой анхаарахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаан хэрэгсэл, газ, лаа, чүдэнз, сайжруулсан түлшний буруу хэрэглээнээс үүдэн хүүхэд эрүүл мэндээрээ хохирох явдлаас урьдчилан сэргийлнэ үү.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ