Түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлүүдийг илрүүлсээр байна

Нийслэлийн засаг даргын 2019 оны А/1118 дугаартай захирамжийн хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид нийслэлийн 6 дүүрэгт 24 цагаар хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байгаа.

Энэ сарын 29-ний өдөр тус албаны алба хаагчид түүхий нүүрс тээвэрлэж явсан таван зөрчлийг илрүүлэн шалгаж, тээврийн хэрэгслийг түр саатуулжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн С нь түүхий нүүрс хэрэглэж байсанг илрүүлсэн байна. Иймд иргэд та бүхнийг түүхий нүүрс хэрэглэж, тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ