Д.ОДБАЯРЫГ БНСУ "БЭЛГИЙН ДАРАМТ" ҮЗҮҮЛСЭН ХЭМЭЭН БАРИВЧЛАСАН Ч МАНАЙХАН ТҮР СУЛЛУУЛААД БАЙНА

        Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн хэргээр баривчлагдсан байна. Түүнийг өнөөдөр өглөө Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар баривчилжээ. Тэрбээр 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн биед нь гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” хийсэн байна. Дуудлагыг авсан цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилжээ. Солонгос дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холбогдох хүмүүс очиж, Үндсэн хуулийн Цэцийн даргыг суллуулж авчээ. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг Солонгосын хэвлэлүүд ил тод бичиж эхлээд байна. 20 настай эмэгтэйн өгзгөнд хүрсэн тул бэлгийн дарамт гэж үзэн цагдаа нар ирсэн ч хоёр орны харилцаа, конвенц зэргийг харгалзан суллажээ гэх мэдээлэл ч хамгийн сүүлд гараад байна.  Мөн ҮХЦ-ийн эрхэм даргын энэхүү үйлдэл Солонгост  ажиллаж амьдарч байгаа Монголчуудын амьдралд, цаашилвал дэлхийн олон улсад Монголын нэр хүндийг унагахад ч нөлөөлж болзошгүй талаар санаа зовинож буйгаа ч олон нийтийн сүлжээгээр  манай иргэд илэрхийлж байна.

Энэ талаар түрүүнд нь БНСУ-ын Yonhap агентлагийн вэб сайтад бичихдээ "Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаярыг нисэх багийн ажилчны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчиллаа" хэмээн бичиж байсан юм. Мөн түүнийг онгоцны багийн ажилчдыг дарамталж, зүй бус авирласан гэж үзэж байгаа тухай ч дурдаад байсан юм.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ  үзнэ үү.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ