САРНАЙ ЦЭЦГИЙН ӨВӨРМӨЦ ЗАНГУУД

Эрт дээр үеэс эрчүүл дурласан юм уу сүйт бүсгүйгээ цэцэгтэй зүйрлэж,сарнайг хайрын бэлгэ тэмдэг,илэрхийлэл гэж үзсээр ирсэн билээ.Тэгвэл сарнайн өнгө болгон өөрийн гэсэн араншинтай,өөр өөр утга илэрхийлдэг гэнэ. Гүн улаан-гоо сайхан,сэтгэл татам байдлыг илэрхийлэхээс гадна дур хүслийн илэрхийлэл юм. Улаан-хүчтэй сэтгэл илэрхийлдэг болохоор хамгийн хайртай дотны хүндээ бэлэглэдэг.Мөн хайр сэтгэлийн хүндлэл,эр зоригийг илтгэнэ. Улбар шар-гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл төдийгүй хүсэл тэмүүллийн өнгө. Цайвар ягаан-дур булаам,сэтгэл татам бас ер бусын сайхныг илэрхийлдэг.Түүнчлэн гоёмсог байдал,баяр баясгалан,аз жаргал билэгддэг. Бараан ягаан-хүмүүс бие биедээ талархаж буйг болон нөхөрлөлийн холбоо харьцаа бэхжихийг билэгдэнэ. Хар-үдэлт салалтыг илтгэнэ. Улаан-цагаан-эв нэгдлийг илэрхийлэхээс гадна болзоо,сүй тавьж буйг илэрхийлдэг. Тоор жимсний өнгө-төлөв даруу зан,талархал бахархал,сэтгэл татах байдлыг билэгддэг. Шар-улаан-нэг нэгэндээ баяр хүргэх хүндэтгэлийг илэрхийлнэ. Цагаан-цайлган цагаан сэтгэл,цэвэр ариун чанарыг илэрхийлэхээс гадна нууцлаг далд байдлыг билэгдэнэ. Шар-найр цэнгэл,нөхөрлөл мөн хардах сэтгэлийг илэрхийлэх бөгөөд эрх чөлөөг эрхэмлэгчийн өнгө. Ер нь сарнайн цоморлиг гоо сайхан,залуу нас,хайр дурлалын цэвэр ариун байдлыг илэрхийлнэ.Улаан сарнайн цоморлиг ариун чанар,дур булаам байдлыг илтгэх аваас цагаан сарнайн цоморлиг охин насыг гэрчилдэг аж. Харин 12 ширхэг юм уу дэлбээлсэн улаан сарнай нь "Би чамд хайртай" гэж хэлж буйн шинж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ