Монгол Улсад 1.5 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, дараалал ёсоор Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр, “Арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 1.5 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс нийслэлд 600 мянган тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгвэл үүний 65 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байна. Үлдсэн нь ашиглалтаас гарсан ч бүртгэлээс хасагдаагүй тээврийн хэрэгсэл байна" гэсэн юм. Мөн тэрбээр, Авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт дурдсанаар зургаагаас дээш жилийн настай авто тээврийн импортыг хориглох тухай заасан. Түүнчлэн тодорхой тээврийн хэрэгсэл дээр импортыг хязгаарлах тогтоолын төсөл өргөхөөр ажиллаж байгаа талаараа хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ