МУБИС "ДОНОР ТА БААТАР" донорын өдөрлөг зохиов

МУБИС-ийн УЛААН ЗАГАЛМАЙ клубийн оюутнууд Оюутны хөгжлийн алба, “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран "ДОНОР ТА БААТАР" сэдэвт донорын өдөрлөгийг МУБИС-ийн Оюутанд үйлчлэх төвд 11-р сарын 4 ний өдөр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт тус төвийнхөн болон оюутны клубийн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулан сайн үйлсийг үргэлжлүүлсээр яваа 7 бүрэлдэхүүн сургуулийн 120-аад оюутан залуус хамрагдав. Өдөрлөгийн үеэр Эрдэнэт хүний алтан амийг аврах буянт үйлсэд нэгдэн 10, 20, 30, 40, 50 удаа цусаа бэлэглэсэн залуу донор залууст ЦССҮТ-өөс "БАХАРХЛЫН ТЭМДЭГ-10", "БАХАРХЛЫН ТЭМДЭГ-20" .... "БАХАРХЛЫН ТЭМДЭГ-50" талархалын бичгийг, тэмдэгийн хамт гардуулж өгч талархал илэрхийллээ. Нэг удаагийн өгсөн цус 3 хүний амийг аврах БУЯНТ ҮЙЛС болдог байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ