Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- ОБЕГ-аас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг хэлэлцэх хурал 09.00 цагт Туушин зочид буудалд болно.
- 09.30 цагаас Хангарьд ордны үүдэнд Хан-Уул дүүргийн 2-р хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг орон сууцжуулах төсөл зогсоход хүрээд байгаа учир тус төсөлд хамрагдаж байгаа иргэдийн төлөөлөл С.Амарсайхан дарга болон холбогдох төрийн байгууллагад шаардлага хүргүүлнэ.
- 13.00 цагт ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч ажиллана.
- ОХУ-ын Иркутск хот, Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтарсан хүүхдийн гар зургийн үзэсгэлэн, уралдаан 11.00 цагаас Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд болно.
- Монголын Хуульчдын холбоо нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албатай хамтарч "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ" сэдэвт сургалтыг зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ