Орхон аймаг БНСУ-ын Улсаны их сургуулийн эмнэлэгтэй хамтран хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийнэ

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлэг нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран Орхон аймгийн иргэдийн дунд хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг хийх, эмч эмнэлгийн мэргэжилтнийг БНСУ-ын Улсан их сургуульд багаар нь богино хугацаагаар сургах, БНСУ-аас туршлагатай эмч мэргэжилтнүүдийг ирүүлж ажлын байрны сургалт хийх, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг БНСУ-ын Улсан их сургуулийн эмнэлэгт эмчлэх талаар ярилцжээ.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Монгол Улсад хавдрын өвчлөл, ялангуяа ходоод элэгний хавдар өндөр, хавдар ихэвчлэн хожуу үедээ оношлогддог. Монгол Улсын төр засгаас хавдрыг эрт илрүүлэх, хавдрын урьдал өвчнийг оношилж эмчлэх талаар онцгой анхаарч, санхүүжилтийг үе  шаттайгаар шийдвэрлэн ажиллаж буй талаараа мэдээлэл өгсөн.

Мөн тэрээр БНСУ-тай хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүн амжилтын талаар товч мэдээлээд, цаашид БНСУ-ын Улсан их сургууль, Орхон аймгийн ЭМГ-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үйл ажиллагаа үр дүнгээ өгч, улам өргөжинө гэдэгт илтгэлтэй байна гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ