Хүүхдийн зохиолын шилдэгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ИТХ болон Монсудар хэвлэлийн газрууд хамтран хүүхдэд зориулсан бүтээлийн уралдааныг зарласан билээ.
Уралдаанд нийт 500 орчим бүтээл ирснээс шалгаруулалтыг шударга явуулах үүднээс бүтээлийг зохиолчийн нэргүйгээр авсан ба тухайн насны хүүхдүүдээр уншуулж, тэдний саналыг шалгаруулалтад харгалзан үзжээ.
Харин шалгаруулалтын дараа зохиолчийн нэрийг нийтэд зарлах үүднээс тодорхой болгосон байна.
Шүлэг төрөлд:
2-5 нас
1-р байр: П.Наранбаатар “Шилтэй загас”
2-р байр: Bebe Artist “Бамбарууш минь”
3-р байр: Д.Амарбаяр “Гэр бүл”
6-7 нас
1-р байр: Н.Сүхдорж “Мөн хачин аа”
2-р байр: Г.Ганболд “Халгай”
3-р байр: Ш.Бадарч “Тугалчин”
8-аас дээш нас
1-р байр: Х.Бадамлянхуа “Нуугддаг нар”
2-р байр: М.Цогтхун “Будаг”
3-р байр: Н.Энхтайван “Салхи чи хаана байдаг юм бэ?”
Өгүүллэг төрөлд:
2-5 нас
1-р байр: Э.Амархүү “Бүжигчин нохой Банхар”
2-р байр: Б.Энхжаргал “Алаг цэцэгсийн хүрээлэн”
3-р байр: О.Сундуй “Алим”
6-7 нас
1-р байр: Х.Уранбайгаль “Гүзээлзгэнийн үнэртэй жаал”
2-р байр: Н.Цацрал “Шоколадан ханхүү, Нархан гүнж хоёр дэлхийг аварсан нь”
3-р байр: Д.Ану “Миний буржгар үстэй эгч”
8-аас дээш нас
1-р байр: А.Найгалмаа “Багадсан бээлий”
2-р байр: Д.Аззаяа “Өөр нүд”
3-р байр: Д.Мөнхжин “Ихэр хаад”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ