Агаар дахь PM10, PM2.5 тоосонцорын агууламж өнгөрсөн жилээс бага байна

Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын дундаж агууламжийн хэмжээ 2019 оны аравдугаар сард өмнөх мөн үеэс хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээ их, PM2.5, PM10 тоосонцрын хэмжээ бага байна.

Тодруулбал:

  • Хүхэрлэг хий 0.013 мг/м3 (2  дахин их)
  • Азотын давхар исэл 0.007 мг/м3 (20.9 хувиар их)
  • PM10 тоосонцрын агууламж (7.4 хувиар бага)
  • PM2.5 тоосонцрын агууламж (18.8 хувиар бага) байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр 2019 оны аравдугаар сард Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 49.9 мм буюу хамгийн их хур тунадас оржээ. Харин агаарын үнэмлэхүй их температур Дорноговь аймгийн Алтанширээ суманд +32 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Баянтэс суманд -26.6 хэмд хүрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ