Вьетнамд хулгай хийсэн Монгол иргэдийг баривчилжээ

Вьетнамын Хо Ши Мин хотын цагдаагийн газар өчигдөр /2019.11.15/ жуулчдын эд зүйлсийг хулгайлсан бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ. Ингээд өөрсдийгөө Монгол гэж мэдүүлж, хэргээ хүлээсэн зургаан этгээдийн зургийг олон нийтэд зарлан нийтэлсэн байна.
Тус хотын цагдаагийн ажилтнууд жуулчдын их цуглардаг газруудад нэмэлт эргүүл хийх даалгавар авч, гэмт этгээдүүд баривчлагдсан газрын ойр хавийг нууц камераар хянаж байжээ. Нууц камераар сэжиг бүхий дөрвөн этгээд байгааг ажигласан цагдаа нар тэднийг үйлдэл дээр нь барихаар тандаж байжээ.
Япон улсын иргэн 44 настай Шиня Фукуада iPhone утсаа алдсан, мөн тус улсын иргэн Нишихара Ясундо түрийвчтэй мөнгөө алдсан хэмээн цагдаад хандсан байна. Хо Ши Мин хотын цагдаагийн газар монгол иргэдээс нийт 231 ам.доллар, 29 000 иенийг хураан авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ