Оюуны өмчийн газраас оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар мэдээлнэ

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 08.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд “Төрийн захиргааны байгууллагуудад чанарын удирдлагын стандарт нвэтрүүлэх нь” үндэсний чуулган болно.
- 10.00 цагт СТӨ-нд Ус сувгийн удирдах газрыг үүсгэн байгуулсны 60 жилийн ойн баярын хурал болно.
- 10.00 цагт Баянзүрх дүүргийн Соёлын ордонд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн талаарх “Хэнийг ч орхигдуулахгүй” өдөрлөг болно. Утас: 99128973, 91919617
- 10.30 цагт МУИС-ийн Номын санд тус сургуулийн оюутнуудад зориулсан “Түр ажлын байрны өдөрлөг” болно. Утас: 99002019
- 11.30 цагт ЭМЯ-ны А танхимд “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр-Тэмбүүг устгая” үйл ажиллагааны явц, үр дүн, цаашдын ажлын талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060
- 13.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбооны 10 жилд зориулсан "ТАЛАРХЛЫН 10 ЖИЛ" хүндэтгэлийн ёслол болно.
- 14.30 цагт Засгийн газрын XI байранд “Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд - 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
- 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд “Ажлын байр-дарамтгүй орчин” хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
- 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- 14.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
“Монгол ньюс” мэдээллийн төвд - 11.00 цагт “Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо” болон Оюуны өмчийн газраас оюуны өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар мэдээлнэ.
- 12.00 цагт Улс төрийн 20 гаруй нам нэгдэн "Эв нэгдлийн төлөө" анхдугаар зөвлөгөөний талаар мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д - 11.00 цагт “Чингис хааны түүхэн цогцолбор бүтээгчдийн холбоо”-ноос Их эзэн Чингис хааны онгонтой холбоотой зарим материалыг нийтэд танилцуулна.
- 11.30 цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ