Монгол уламжлалт наадгайг дэлхийд түгээнэ

Монголчууд тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлдэг эртний уламжлалтай. Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшилд эерэг үр нөлөөтэй 15 төрлийн 3000 гаруй уламжлалт тоглоом наадгай бий гэсэн судалгаа байдаг.
Соёлын биет бус өв болох уламжлалт тоглоом наадгайг хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн Үндэсний зөвлөл Соён гэгээрлийн жилийн хүрээнд санаачлан зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд “ДЭЛХИЙД ДАНСЛАГДСАН МОНГОЛ ӨВ: МОНГОЛ НААДГАЙН СОЁЛ” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид 20 шахам илтгэл хэлэлцүүлээ.
Энэ үеэр монголын уламжлалт спорт, тоглоом наадгайг хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад ЮНЕСКО-ийн дэргэдэх Уламжлалт спорт, тоглоом наадгай олон улсын зөвлөлтэй хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд уламжлалт спорт, тоглоом наадгайн хөгжлийн асуудлаар хамтарсан судалгаа, сурталчилгааны үйл ажиллагаа явуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ