Ус сувгийнхан “ДУСАЛХҮҮ” цэцэрлэгтэй боллоо

Ус сувгийн удирдах газрын дэргэд ажилтан, албан хаагчидын хүүхдийн “Дусалхүү” гэж хөөрхөн нэртэй цэцэрлэг нээлтээ хийжээ. Нээрээ л хөөрхөн жаалуудыг усны дуслуудтай зүйрлэж болох юм.
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Гадаадын иргэн харъяатын газар, СУИС, УСУГ гэсэн байгууллагууд байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээж ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдсанаар тухайн байгууллага ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг Ус сувгийн удирдах газрын ажилтан, алба хаагчдын хүүхдүүдийг хамруулах 3 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх “Дусалхүү” цэцэрлэг ийнхүү хичээлийн шинэ байрны нээлт хийлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ