“Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.00 цагт “Новотел” зочид буудалд ЭМЯ, ХӨСҮТ-өөс “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар хоорондын зөвлөгөөн зохион байгуулна.
  2. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
  3. 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ. Утас: 11-325044
  4. 11.00 цагт Хан-Уул дүүргийн XII хороонд БНХАУ-ын “Энтхайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан хүүхдийн эмнэлгийн нээлт болно. Нээлтийг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа ЭМЯ-ны гаднаас 10.00 цагт хөдөлнө. Утас: 99179899
  5. 11.00 цагт ХААИС-д тус сургуулийн профессорын багуудын үйл ажиллагаа, шилдэг судлаачдын бүтээлийг танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 99287297
  6. 11.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Би нар” төслийн зургаан төрлийн дугуйланд эрсдэлт бүлгийн 2400 хүүхдийг хамруулах талаар мэдээлнэ. Утас: 88097606
  7. 12.00 цагт ХСҮТ-ийн гадна талбайд Монгол Улсад хавдрын тусламж үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх суурийг тавьсан гавъяат эмч, доктор, профессор Н.Нямдаваагийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан хөшөөнд нь цэцэг өргөнө. Утас: 99063902
  8. 14.00 цагт “Пума Империал” зочид буудалд “Тавантолгой-Гашуун сухайтын нүүрс тээврийн нөхцөл байдал 2019” зөвлөлдөх уулзалт болно.
  9. 16.00 цагт ГХЯ-ны Мутрын түшээ танхимд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ц.Батбаярын “The Dynamic Decade: Mongolian Sovereignty And Foreign Policy Between East And West 1990-2000”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Үржинлхүндэвийн “Ойр Дайдын Оронтой Түншилсэн Түүхээс” номыг танилцуулах ёслол болно.
  10. 17.30 цагт НҮБ-ын байранд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ