БЗД-ийн залуус зургаан охинтой, өрх толгойлсон эмэгтэйд сая төгрөг хандивлажээ

Жавар тачигнасан өвлийн шөнө зургаан хүүхдээ дагуулан, ус авч яваа Эрдэнэчимэг бүсгүйн бичлэгийг цахим ертөнцөөс үзсэн хүмүүс түүнд туслахаа илэрхийлсээр байгаа билээ.

БЗД-ийн залуус зургаан охинтой, өрх толгойлсон эмэгтэйд сая төгрөг хандивлажээ

Тэгвэл Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэгдэн Эрдэнэчимэгт туслаж, хандив цуглуулахын тулд “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” цахим хуудас нээжээ.

Одоогоор тэд Эрдэнэчимэгт хашаа барьж өгөхөөр шийдэн, ханцуй шамлан орсон гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн залуусч Эрдэнэчимэгт сая төгрөгийн хандив өргөж, аз жаргал хүсчээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ