Sun Rice нэрийн бор будааг татан авалт хийлгэлээ

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Скай хайпер маркет” ХХК-ийн Имарт Чингис салбар дэлгүүрт батлагдсан удирдамжийн хүрээнд улсын байцаагч хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Скай хайпер маркет” ХХК-нь Эм Жэй Партнерс ХХК-ны Япон улсаас импортолсон “Sun rice” нэрйн brown rice /бор будаа/ 2019 оны долдугаар сарын 26-ны өдрийн цуврал 1 кг, 2 кг савалгаатай бор будааг худалдаалж байсан нь МХЕГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй шөвгөр хошуут цох илэрсэнд 14.0 кг 103600 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэрүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас татан авалт хийлгэж, уг будааг импорлосон Эм Жэй Партнерс ХХК-ны агуулахыг шалгуулахаар НМХГазарт дотоод албан бичиг хүргүүлж зөрчлийг арилгуулж ажиллалаа. Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

image

СЭТГЭГДЭЛ БИЧИХ