Долоон жилийн өмнө хүний амийг хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг илрүүлжээ

2012 онд хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд, машиныг нь дээрэмдсэн хэргийг саяхан Эрүүгийн цагдаагийн албаныхан илрүүлжээ.

Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө иргэн М-г онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөж, унаж явсан тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг үйлдэгдсэн байдаг. Дээрх хэргийг өдгөө 32 настай Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Дээрх этгээд нь дээрмийн гэмт хэргээр хоёр удаа ял шийтгүүлж, шоронгоос оргож байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ