“Тэргэнцэртэй сайхан бүсгүй" тэмцээний тэргүүн титмийг Б.Лхамсүрэн зүүлээ

“Тэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний 2 дугаар уралдаан” өчигдөр болж ялагчаа тодрууллаа. Тэмцээний үндэсний ялагч буюу тэргүүн титмийн эзнээр Б.Лхамсүрэн шалгарч, БНФУ-ын Парис хотноо зохион байгуулагдах Олон улсын тэргэнцэртэй миссийн тэмцээнд оролцлох эрхийн эзэн болсон байна.
Тэмцээний үеэр нийт таван номинац шалгаруулснаас:
- Авъяаслаг сайхан бүсгүйгээр Х.Соёлдэлгэр
- Оюунлаг сайхан бүсгүйгээр Б.Бадамханд
- Олны таашаалд нийцсэн сайхан бүсгүйгээр Т.Урантөгс
- Хүмүүнлэгийн илч сайхан бүсгүйгээр Ч.Тунгалагтуяа нар шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ