Хүндийн өргөлтийн тамирчдад “Үнэн Анд” компаниас мөнгөн шагнал гардуулав

Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Т.Самбуу агсны хүү “Үнэн Анд” компанийн захирал С.Үенбаатар тэргүүтэй тус компанийн хамт олон Монголын хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчдыг урамшууллаа.
“Токио 2020” олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөж, улсын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, ДАШТ-ий хос хүрэл медальт М.Анхцэцэг, дэлхийн цомын аварга ОУХМ Г.Ануужин, Э.Билэгсайхан нарт мөнгөн шагнал гардуулав. Дэлхийн хүндийн өргөлтийн холбооны “Алтан од” шагналт, Монгол төрийн хошой Алтангадас одонт дасгалжуулагч Тавхийн Самбуугийн нэрэмжит “Алтан туухай” тэмцээнийг 12 дугаар сарын эхээр зохион байгуулах юм.
“Самбуу” сангийн нэрэмжит огцом өргөлтийн энэхүү тэмцээнд хот хөдөөгийн олон байгуулага, клубууд оролцох мэдүүлгээ өгчээ. Т.Самбуу багшийн “Бэлтгэл дасгалжуулалтад нууц байдаггүй. Хөдөлмөрт л нууц байдаг юм” хэмээх үгийг хүндийн өргөлтийн тамирчид эрхэмлэн мөрддөг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ