“Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүд авлиагын эсрэг” чуулган болно

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 07.30 цагт МҮХАҮТ-д эрхзүйн шинэчлэлийн олон улсын ахлах зөвлөх Чарльз Хэнрий Монтин “Хууль тогтоомжийн үр нөлөөний үнэлгээ: Монголд хэрэгжүүлэх арга зам” өглөөний цайны уулзалтад оролцоно. Утас: 99078303
  2. 08.30 цагт “Blue Sky” зочид буудалд Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас “Франц улстай мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжууд” семинар зохион байгуулна.
  3. 09.00 цагт МУИС-ын Номын санд "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99931551
  4. 09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүд авлиагын эсрэг” чуулган болно.
  5. 10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхдугаар хурал болно. Утас: 99010499
  6. 10.00 цагт НИТХ-ын ээлжит XXIX хуралдаан эхэлнэ. Утас: 70119921
  7. 10.00 цагт “Новотел” зочид буудалд “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.
  8. 11.00 цагт Тээврийн цагдаагийн албанаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 96019643
  9. 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  10. 14.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "Соёлын биет бус өв ба дээд боловсрол: Монгол Улсын их, дээд сургуулиудын чадавхыг бэхжүүүлэх нь" сургалтын нээлт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ