Н.Түвшинбаяр аварга МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж, өрсөлдөж байна

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр өглөө  10:00 цагт “Чингис” зочид буудлын хурлын тамхимд эхэлсэн билээ.  Энэхүү хурлаар МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.  

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнгөрсөн аравдугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болсон.  Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Батүшиг орлон гүйцэтгэж байгаа юм.

Одоогоор МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, өрсөлдөгчид нэрээ дэвшүүлж байгаа аж.  Дэд Ерөнхийлөгч  Б.Батүшиг  МҮОХ-ын ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн байсан. Тэгвэл түүн дээр нэмэгдэж,   олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ