Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар Хоршооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төсөл батлагдсанаар өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт тавих гишүүн байсангүй. Тиймээс хуулийн УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар уг тогтоолын төслийг баталлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ