Театр-Хүүхэд-Боловсрол

Театр-Хүүхэд-Боловсрол сэдэвт улсын зөвлөгөөн өнөөдөр /2019.11.29/ боллоо.
Уг арга хэмжээнд БСШУСЯ, Соёл урлагийн агентлаг, Эрүүл мэнд, Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам, Байгаль орчны яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хүүхдийн зохиолчидын холбоо, Монголын хөгжмийн зохиолчидын холбоо, 21 аймгийн театр, Боловсрол соёлын газрын удирдлагууд, хүүхдийн уран бүтээлчид оролцлоо.
Чуулганд яамдын болон ЦЕГ-ын төлөөллүүд өөр өөрсдийн байр суурийн зүгээс хүүхдийн талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ танилцуулж, хүүхдийн уран бүтээлчидтэй хэрхэн хамтран ажиллаж, хүүхдийг уран зохиол, урлагаар дамжуулан хүмүүжүүлэх тухай санал дэвшүүллээ.
Монголын хүүхдийн зохиолчидын холбооны тэргүүн , профессор Н.Энхтайваны " Уран зохиолоор дамжуулан хүүхдэд урлагийн боловсрол олгох нь" сэдэвт илтгэл цаг үеийн асуудлыг зөв тодорхойлж, санал дэвшүүлж, шүүмжилж бас хамтран ажиллах гарцыг гаргасан илтгэл боллоо гэж зөвлөгөөнд оролцогчид талархлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ