Агаарын бохирдлоос болж хүнд бас ямар ямар аюул учирдаг вэ?

Агаарын их бохирдол нь бөөрний дутмагшил өвчин тусах магадлалыг  ихэсгэж, зарим тохиолдолд цусанд халдвар оруулдаг байна гэж хэвлэлд бичжээ.

Америкийн эрдэмтэд ийм дүгнэлт хийж, тэдний судалгааны материалыг эрдэм шинжилгээний “BMJ” сэтгүүлд нийтлэсэн байна.

Тухайлбал, агаар мандлыг  бохирдуулдаг хатуу тоосонцор болон янз бүрийн өвчин үүсгэх, түүний дотор цус бохирдох (үжил), бөөрний асуудал хоорондоо холбоотой юм хэмээн Гарвардын их сургуулийн харъяа Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүд таамаглаж байна. 

Эрдэмтэд өөрсдийн таамаглалыг нотлохын тулд  өвчин хурцдахаас өмнө оршин сууж байсан  газрынх нь агаарын бохирдлыг харгалзан, 2000 оноос 2012 онд цуглуулсан 95 сая гаруй америк хүний эмнэлгийн мэдээллийг харьцуулжээ. 

Бохирдсон агаарт богино хугацаагаар  байх нь ч зүрхний дутмагшил өвчин, уушигны үрэвсэл үүсгэдэг болж таарчээ. Тухайлбал, зөвшөөрөгдөх хэмжээнээс  (нэг шоо метрт 25 мкг)  давж  байсан  2,5 микрометр хүртэл хэмжээтэй нэг микрограмм хатуу тоосонцор нь хоёр мянган хүний эмнэлэгт хэвтэх шалтгаан болж байсныг эрдэмтэд илрүүлсэн байна.

Ингэхдээ  бохирдсон агаарын биед үзүүлэх нөлөө  хуучин хэвийн байдалд орсны дараа ч хэвээр байдаг байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ