Байгалийн түүхийн музейг балгас болгоод эхэлчихлээ

Манай эрх баригчдад мэдэхгүй,хүрэхгүй, оролдохгүй юм гэж алга. Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль нийгмийн даатгал, нийслэлийн татварууд гээд сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэхүү,ёстой ч нэг бужигнуулж өгч байна даа. Өчигдөрхөн л гэхэд байгалийн түүхийн музейн ар хэсгийг нураагаад хаячихлаа. Өнөөдрөөс өвөр хэсгий нь нурааж дуусгаад, оронд нь сүндэрлэх орд харшийнхаа макетийг үзүүлээд л гүйцгээх биз дээ. Ер нь түүх соёлын өв болсон газрууддаа болгоомжтой хүндэтгэлтэй хандах талаар олон нийт мөн ч их шуугисан даа. Өчигдөр ч гэсэн энэ асуудлыг эсэргүүцэж сөрөг хүчний зүгээс дуу хоолойгоо илэрхийлж байсан. Ингэхэд олон улсад түүх өв соёлын дурсгалт байгууламжуудыг байгаа дээр нь яг тэр байдлаар нь сэргээн засварладаг бүхэл бүтэн соёл бий болчихлоо. Ийм ховор мэргэжлийн хүмүүс ч нэг үеэ бодвол олон улсад хүрэлцээтэй болсон байна. Түүх соёлын илэрхийлэл болсон, гэр нь болсон барилгуудаа уралдаж устгаад, оронд нь шинэ барилга сүндэрлүүлээд л байх юмуу. Түүхийг шинээр зохиож, шинээр гял цал болгон барьж байгуулна гэж муйхарласнаа эргэж нэг хараачээ эрх баригчидаа.


Э.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ