Мал тооллого эхэллээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-17-ны хооронд улсын хэмжээнд жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулдаг.  Үүний дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого өнөөдөр орон даяар эхэлж байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллогыг зохион байгуулснаар өрхийн хөрөнгийн баталгаа, баримт, түүх, малчдын ажил эрхлэлт, нийгмийн байдал, мал аж ахуйн салбарын эдийн засгийн хувь нэмэр, бодит байдал, анхаарах асуудлыг тодорхойлоход шаардлагатай тоон мэдээллийг бий болгодог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ