Хорих ангиас эд хөрөнгө алдагдсан талаар ШШГЕГ-аас тайлбар өгөв

Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангиас 1.8 тэрбум төгрөгийн үнэтэй арматур төмөр алдагдсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, хошууч Х.Баясгалан дараах мэдээллийг өглөө.
Хорих ангид хураагдсан арматур төмөр хулгайлагдсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл гарсан. Дээрх мэдээлэл худлаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиуд нь эрүүгийн хуульд заасны дагуу хорих ялаар шийтгүүлсэн этгээдүүдийн хорих ялыг эдлүүлэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага юм. Тиймээс иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус хорих анги хэрэгжүүлдэггүй тул тийм хэмжээний үнийн дүнтэй төмөр хураагдсан байх үндэслэлгүй. Мөн Багануур дахь тус ангийн дэргэд тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг ба төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаггүй.
Дээрх асуудлын талаар тус хорих ангид ажиллаж буй алба хаагчид мэдээлсэн талаар тэнд байдаг хүмүүс ярьж байдаг гэсэн нь байгууллагын болон алба хаагчдын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагад хандана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ