ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд ОХУ-ын найруулагч Валерий Шевченко Кремлийн сүлд модны наадмын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть номын нээлт болно. Утас: 99148148
- 14.00 цагт МҮЭСТО-нд “ХОР БАЯРТАЙ” тамхинаас татгалзах үндэсний аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнүүлнэ. Утас: 88084396, 80060907
- Төрийн ордонд
- 09.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- 10.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.
- 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
- 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
- 15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ