Төрийн банкинд учруулсан 20 тэрбум төгрөгийн хохиролыг “Шинжан Шинфа” компаниар төлүүлнэ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт болсон байна. Уг хурлаар “Шинжиан Шинфа” ХХК-ийг Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, “Шинжиан Шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сун Гуан Чуанд хоёр жилийн хорих ял, Гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалагт 1.6 жилийн хорих ял оноосон байна.
Мөн “Шинжан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байна. 2017 оноос хойш олны анхаарлын төвд байсан энэхүү хэрэг хоёр жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаад өнгөрсөн даваа гарагт эцэслэгдсэн байна.
“Шинжиан Шинфа” ХХК-тай буюу энэхүү хэрэгтэй холбоотойгоор Төрийн банкны өмнөх захирлуудаас нэр бүхий таван хүн эрүүгийн хуулиар шийтгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ