Сайн дураараа нутаг буцвал БНСУ-д дахин нэвтрэх эрх олгоно

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас өчигдөр /2019.12.10/ тус улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан нэгэн журмыг баталжээ.

Уг журамд зааснаар ирэх зургадугаар сар гэхэд тус улсыг сайн дураараа орхисон, өөрөөр хэлбэл, сайн дураараа эх орон руугаа буцсан тохиолдолд тус улсад дахин нэвтрэх боломж олгохоор болсон байна. Мөн сүүлйин жилүүдэд тус улсад хууль бусаар ажиллаж амьдрах гаднын иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул тэдгээр хүмүүсийг авч ажиллуулж байгаа ажил олгогч нарт ногдуулах шийтгэлийг чангална гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ