ҮХЦ-ийн гадна талбайд Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуутай уулзана.
- 09.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган болно. Утас: 98119897
- 10.00 цагт Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
- 10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөлтэй барилгын жагсаалтын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461
- 11.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060
- 11.00 цагт “Корпорейт” зочид буудалл “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” хэлэлцүүлэг болно.
- 11.00 цагт Монголын Уран зургийн галерейд “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлнэ.
- 12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ХХААХҮЯ, МҮХАҮТ, “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Их хүрээ 2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлнэ.
- 12.00 цагт ҮХЦ-ийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас: 88113858, 88886676
- 12.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.
- 15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Иирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- 15.50 цагт “Чингис хаан” нисэх буудалд “UCMAS” соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг эх орондоо ирнэ. Утас: 99110605, 88090605
СЭТГЭГДЭЛ БИЧИХ