Автомашинтай жагсагчид жагсаалаа үргэлжлүүлж байна

Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын, МАХН-ын гишүүд хамтран өнгөрсөн даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан билээ. 

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргад энэхүү шийдвэрээ эргэн харах тухай чиглэл өгсөнтэй холбогдуулан жагсагчид жагсаалаа хоёр өдөр хойшлуулаад байсан юм.

Тэгвэл тэд өнөөдөр /2019.12.12/ автомашинтай жагсаалаа үргэлжлүүлж байна. Жагсагчид яг одоо Сүхбаатарын талбайн хоёр талаар цуваагаар явж байгаа бөгөөд оройн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ