Сэрэмжлүүлэг:Есөн настай охиныг хүчирхийлсэн этгээдийг баривчиллаа
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охиныг хүчирхийлээд зугтсан этгээдийг цагдаагийн алба хаагчид дөнгөж сая илрүүлжээ.
Тодруулбал охиныг ууланд аваачиж автомашиндаа хүчирхийлээд зугтсан этгээдийг илрүүлэн баривчилж цагдаагийн бие бүрэлдэхүүн яг одоо автомашинд үзлэг хийж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гарах үед охин харгалзах хүнгүйгээр ганцаараа явж байгаад хохирогч болжээ.
Эрүүгийн хуулийн 12.1.4-т бага насны хүүхдийг хүчиндсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд эцэг, эхчүүд асран хамгаалагчид бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ