Гол мөрний мөсөн бүрхүүл бэхжээгүй тул авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа

Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болж, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Өөрөөр хэлбэл, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ