СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Жүр Үр” ХХК-ний зориулалтын бусаар тээвэрлэсэн 118 бялууг хураажээ

Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Тус хяналт шалгалтыг 9 дүүргийн 330 аж ахуйн нэгж, 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, 39 хүнсний ресторан, эвэнт холлуудад хяналт шалгалт хийж, нийт 532 зөрчлийг илрүүлсэн байна.

Дээрх зөрчлүүдийн 65 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 5 ААН, 12 иргэнд 11,450,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн тухайд:

    Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авсан.
    “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ