Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн тогтоолыг ЦУЦЛАВ

Хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоё гэсэн саналын томъёоллоор санал хураав.
Санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцалснаар дараах төлбөрийн хэмжээг мөрдөнө
| № |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ /Төгрөгөөр/ | |
|---|---|---|---|
| 1 | Суудлын | Такси | 30,000 |
| 2 | Бусад /2000 см3 хүртэл/ | 20,000 | |
| 3 | 2001-3000 | 30,000 | |
| 4 | 3001-ээс дээш | 40,000 | |
| 5 | Ачааны | 1 тонн хүртэл | 40,000 |
| 6 | 1-2 тонн | 45,000 | |
| 7 | 2-3 тонн | 50,000 | |
| 8 | 3-5 тонн | 55,000 | |
| 9 | 5-8 тонн | 60,000 | |
| 10 | 8-10 тонн | 65,000 | |
| 11 | 10 тонноос дээш | 70,000 | |
| 12 | Автобус | 15 хүртэл суудалтай | 40,000 |
| 13 | 15-аас дээш хүний суудалтай | 60,000 | |
| 14 | Цистерн | 50,000 | |
| 15 | Тусгай | 40,000 | |
| 16 | Чиргүүл | 30,000 | |
| 17 | Механизм | Тээвэр үйлчилгээний | 60,000 |
| 18 | Технологийн | 60,000 | |
| 19 | Бага оврын | 30,000 | |
| 20 | Мотоцикл, мопед | 2 дугуйт | 10,000 |
| 21 | 3 дугуйт | 10,000 | |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ