“Макс групп” шилдэг ажилчдадаа 20 сая төгрөг гардуулжээ

Үндэсний бүтээн байгуулагч “Макс групп” өнгөрсөн ням гарагт /2019.12.16/ шинэ жилийн баяраа тэмдэглэж, энэ үеэрээ шилдэг ажилчдадаа тус бүр 20 сая төгрөг гардуулсан байна. Тодруулбал, нийт 43 ажилтанд орон сууц, хашаа байшингийн урьдчилгаа болгож дээрх мөнгийг бэлнээр олгожээ.

Ажиллаж зүтгэсэнд нь алга дээш харуулах ухаан албан байгууллагуудын удирдлагуудад хэвшиж буйн жишээ энэ юм. Тус групп өнгөрсөн жилүүдэд ч шилдэг ажилчдадаа 15, 20 сая төгрөгийг урамшуулал болгон өгч байсан удаатай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ