Өнөөдөр болох онцлох үйл явдлууд


  1. 09.00 цагт ЭМЯ-нд “Сувилахуйн сургагч багш бэлтгэх анхдугаар сургалт” эхэлнэ. Утас: 88027947
  2. 09.00 цагт ОБЕГ-т “Онцгой байдлын байгууллагын Удирдах ажилтны цугларалт” болно.
  3. 09.50 цагт ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнд “Физик, технологи-2019” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Утас: 99717977
  4. 10.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтын талаар мэдээлнэ.
  5. 11.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд “Монгол улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 88919395
  6. 14.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Банкны салбарын шинэчлэл” онол, практикийн бага хурал болно. Утас: 91992520
  7. 14.00 цагт ЭМЯ-нд Сэргээн засах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулах ёслол болно. Утас: 88027947
  8. 14.00 цагт Монголын Үндэсний музейд Монгол Улсын соёлын элч Ц.Уранчимэг “Өндөр гэгээн Занабазарын өв” сэдвээр лекц уншина.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ