Автобусны буудлаас олдсон хүүхдийн асран хамгаалагч олджээ

2019.12.19-ний 12:50 цаг: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32-ын автобусны буудлаас олдсон хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг цагдаагийн байгууллагаас хайж эхэлжээ.
Тодруулбал өнгөрсөн сарын 29-ний өдөр зураг дээрх хүүхдийг олсон бөгөөд эцэг, эх асран хамгаалагчтай холбоотой мэдээллийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 80049002, 89911138, 89895511 дугаарын утсаар авч байна.
НЭМЭЛТ 2019.12.19-ний 15:20 цаг -20 хоногийн өмнө автобусны буудлаас олдсон бага насны хүүхдийн асран хамгаалагчийг олсон талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ