"Эрдэнэт" үйлдвэр нөөцөө нэмэгдүүлж, 60 жил ажиллах боломжтой болжээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Entrepreneur-2019” ёслолын арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт боллоо. 2019 оны шилдгийн шилдэг буюу Гранпри шагналын эзнээр “Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ шалгарсан юм. Тус үйлдвэр энэ онд улсын төсөвт 930 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж, техник технологийн олон шинэчлэлийг хийсэн амжилтаараа ийнхүү шалгарсан байна.

Шагнал гардуулах ёслолын үеэр “Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Бид сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажилд онцгой анхаарал хандууллаа. Энэ хугацаанд 20 орчим сая ам.долларыг геологийн судалгаа болон бусад төрөл бүрийн ажилд зарцууллаа. Үүний үр дүнд үйлдвэрлэлийнхээ нөөц баялгийг 20 жилээр уртасгаж чадсан. Цаашдаа үйлдвэр маань буянтай уулаа түшиглээд наанадаж 60 жил ажиллах боломж бүрдэж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ