Иргэдэд үнэгүй тараах 50 мянган угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирнэ гэв

Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар гэр хорооллын 220 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэгүй авч өгөх болсноо зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн.


Тодруулбал, өнгөрсөн 11 дүгээр сарын 1-ээс өмнө гэр хорооллын өрхүүдэд угаарын хийг мэдрэгч бага оврын төхөөрөмжийг суурилуулж өгөх тухай асуудал яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч угаарын хий мэдрэгч иргэдийн гар дээр очоогүй байгаа юм.


Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааварыг хүргэж ажиллаж байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ