Хүүхдийн аминд хүрсэн Х-г ЦАГДАН ХОРИХ эсэхийг шийдэх хурал товлолоо

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн баасан гарагт /2019.12.20/ хоёр настай хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан билээ. Эл хэрэгт 23 настай Х-г сэжигтнээр татан шалгаж байна.
Х гэгч өмнө нь хулгай, танхайн хэргээр шүүхээс зургаан удаа ял шийтгүүлж байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Х-г цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2019.12.24/ Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Одоогоор шүүх хурал хараахан эхлээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ