2019 оны НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа ирэх сарын 8-нд дуусна

Энэ онд хамаарах НӨАТ-ын баримтыг бүртгүүлэх хугацаа дуусахад 15 хоног үлдээд байна. Өөрөөр хэлбэл, 2019 оны НӨАТ-ын төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-нд дуусгавар болно. Тухайн өдрийн 23:59:59 цаг хүртэл баримтыг бүртгэх юм байна.

Харин 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд олгох бөгөөд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг татварын байгууллагаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ